Tuesday, March 20, 2018
Жирэмсний хяналтанд орох
Хамгийн түрүүнд жирэмсэн гэдгээ мэдсэн бол эхонд харуулж баталгаатай болгохыг зөвлөж байна. Тэгээд хувийн гэхээсээ илүү өрхийн эмнэлэгтээ эхлээд хандаарай. 3 сар буюу 12 долоо хоногтой болохоосоо өмнө заавал хяналтанд орох хэрэгтэй. Шаардлагатай бол дүүргийн эмнэлэг рүү чинь явуулна. Бага сартай байх даа хүндрэлгүй бол өрхийн эмнэлэгтээ хяналтанд байвал илүү зүгээр санагдсан. Мөн төрөөс авах мөнгөө ч заавал өрхийн болон дүүргийн эмнэлгийн бичгээр авах тул хувийн эмнэлэгт хяналтанд орсон ч өрхийн эмнэлэгтээ үзүүлэх ёстой юм байна лээ. Би хүндрэлтэй учир дүүргийн эмнэлэгтээ хяналтанд орсон. Надаас хол бас хүн ихтэй учир цаг олдохгүй бас зөвлөгөө сайн өгдөггүй санагдсан. Харин өрхийн эмнэлэг бол зөвөлгөө хүртэл сайн өгдөг гэж олон ээжээс сонсож байсан. Харин томроод ирэхээр буюу 30-32долоо хоногтой болоод ирэхээрээ хувийн төрөх гэж сонирхож байгаа эмнэлэг дээрээ хяналтанд ороод явбал зүгээр юм байна лээ. Би анх 25000 төгрөгөөр Баянгол эмнэлгийн эход харуулсан дараагийн удаа 3 сар буюу 12 долоо хоногтой байх даа БГД-ийн хүүхдийн эмнэлгийн урд байрлах ЭБО төвийн эхонд 20000 төгрөгөөр харуулсан. 5 сартай буюу 20 долоо хоногтой байх даа ургийн гажгаа 19-р хороололд байрлах Тод дэлгэцэд 60000 төгрөгөөр харуулаад түүнээс хойш 30 долоо хоногтойгоосоо Гурван галд хяналтанд ороод 2 долоо хоногт нэг удаа 40000 төгрөгөөр үзүүлдэг байсан. Ер нь бол хамгийн таалагдсан нь хамгийн хямд газар нь байсан нь хачирхалтай. Маш сайн тайлбарлаж бүх зүйлийг асуугаагүй байхад л хэлээд өгсөн. Тэгэхээр үнэтэй газар бүр сайн биш юм байна лээ шүү. Эхогоо сонгохдоо үнийг нь битгий гол болгоорой. Ээж нар хаана хэдээр эхо хардаг вэ? Хаана хяналтанд орох вэ? Гэж их асуудаг учир аль болох дэлгэрэнгүй бичлээ. Асуух зүйл байвал чөлөөтэй асуугаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
-
За яг оройн хоолны цаг ч дөхөж байна. Интернетэд байгаа зүйлсийг орчуулвал нэг иймэрхүү. Харин одоо ээж нар маань өөрсдийнхөө туршлагаас х...
-
Ойрд ээжүүдийг тонустай байна гэнэ юу гэсэн үг вэ? аюултай юу гэж асууж байхыг нэлээн хэд харлаа. Тонус гэдэг нь умайн булчингийн агшилт г...
-
Олон ээжүүд би одоо хэдэн сартай юм болоо? Хэдэн сар хүрч байж төрөх вэ? гэж асуудаг. 4-н долоо хоног нь 1 сар гэж үзээд 40-н долоо хоноо...
No comments:
Post a Comment