Симбагийн ээж
Гайхалтай сайхан ээж нарт болон ирээдүйн ээж бүсгүйчүүддээ зориулав.
Saturday, March 31, 2018
Би саяхан нэг кино үзсэн юм л даа. Түүн дээр дээр 4 жил үерхээд, гэрлээд 14 жил хамт амьдраад 18 жилийн дараа салж байгаа хосууд гардаг юм. Эхнэр нь салахдаа чи хэзээ ч хэрэгтэй үед хажууд минь байгаагүй гэж хэлсэн юм. Ууг нь нөхөр бол гэр бүлээ л авч явах гэж үргэлж л илүү цаг ажилладаг нэгэн байсан. Би юу хэлэх гэсэн бэ? гэвэл. Эхнэрүүд бид чинь жаргах, зовох бүх цаг үедээ л нөхрүүдээ боддог хүмүүс юм байна шүү дээ. Тэгээд үргэлж хэрэгтэй цаг үед түүнийгээ хажууд минь байга
асай гэж боддог. Гэвч байхгүй байх юм бол цаашдаа хэцүү үе тохиолдох бүрд нөхрөө санахаасаа илүү өөрөө даван гарах гэж тэмцдэг болдог юм шиг байгаан. Тэгж явсаар нэг мэдэхэд өөрөө маш их ядарчихсан хэтэрхий их зүйлд дарагдчихсан байх юм даа. Мөн ингэж ч хосуудын харилцаа хөндийрдөг байх даа л гэж бодлоо. Үүн шиг нөхрүүд маань ч биднийг хэрэгцээтэй үедээ хажуудаа байгаасай гэж боддог л байх даа? Тэгвэл гэртээ л ажлаасаа их цагийг зарж байх л хэрэгтэй байх нь байна даа. Хөөрхөн эхнэрүүд ч нөхрөө ойлгож ямар ч үед сэтгэлээ заавал уудалж байгаарай. Хадгалаад л байх чинь эцэст нь бидэнд л өвчин болж үлдэнэ.
^_^
Гэртээ гэр бүлээрээ оройг сайхан өнгөрүүлээрэй. Өө бас өнгөрсөн амралтын өдрөөр нөхөртэйгөө хамт үзсэн "Нуурын байшин" гэх сайхан киног та нарыг ч үзээрэй гэж зөвлөх байна.
😘
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
Жирэмсэн ээж юу идэх вэ?
За яг оройн хоолны цаг ч дөхөж байна. Интернетэд байгаа зүйлсийг орчуулвал нэг иймэрхүү. Харин одоо ээж нар маань өөрсдийнхөө туршлагаас х...
Тонус гэж юу вэ? Аюултай юу?
Ойрд ээжүүдийг тонустай байна гэнэ юу гэсэн үг вэ? аюултай юу гэж асууж байхыг нэлээн хэд харлаа. Тонус гэдэг нь умайн булчингийн агшилт г...
Одоо хэдэн сартай жирэмсэн бэ?
Олон ээжүүд би одоо хэдэн сартай юм болоо? Хэдэн сар хүрч байж төрөх вэ? гэж асуудаг. 4-н долоо хоног нь 1 сар гэж үзээд 40-н долоо хоноо...
No comments:
Post a Comment