Thursday, April 5, 2018

Тонус гэж юу вэ? Аюултай юу?

Ойрд ээжүүдийг тонустай байна гэнэ юу гэсэн үг вэ? аюултай юу гэж асууж байхыг нэлээн хэд харлаа. Тонус гэдэг нь умайн булчингийн агшилт гэх юмуу даа. Хэт их ачаалалтай ажиллах, их алхах, ядрах, стресстэх зэрэг олон шалтгаанаас л тонус өгч болдог энэ үед мэдээж амрах, хэвтэх, хөлөө сойх арга хэмжээнүүд авдаг. Удаан тонустай явах мэдээж аюултай. Умайн агшилт эхэсийн цусан хангамжийг хэт багасгаж умайн судсыг агшаана, иймд удаан хугацаагаар тонус ихтэй явбал хоол тэжээл, хүчилтөрөгчийн дутагдалд орох, улмаар ургийн жин багасах, ургийн тархины архаг хүчил төрөгчийн дутагдалд оруулан тархины даралттай хүүхэд төрхөд нөлөөлнө.
Ерөнхийдөө бол тонус өгч байна гэдэг нь таны сав агшиж 2 талаасаа таны бяцхан сахиусан тэнгэрийг шахаж зайгүй, тухгүй болгож байна гэсэн үг. Хөдөлгөөн хоригдсон байх мэдээж хэцүү шүү дээ тиймээс биеэ хурааж хатуурдаг гэж тайлбарлаж болох юм. Өөрийгөө ч бяцхан үрээ ч тайван аз жаргалтай байлгах нь таниас л шалтгаална шүү дээ. 

Monday, April 2, 2018

Декритний мөнгө

За амласан зүйлээ бичиж байна шүү анхаараарай. Би улсын харьяа албан байгууллагад ажилладаг нэгэн л дээ. Бусадтай л адилхан 32 долоо хоногтойдоо декритээ авсан. За тэгээд бас хөөрхөн хөглөж хөглөж л нэг юм болсон. Эхлээд хуваарийн дагуу эмчийнхээ хяналтанд очиж орсон. Эмч декритээ аваарай гээд картан дээр маань бичилт хийж өгөөд. Би тэгээд дүүргийнхээ эмнэлгийн бичиг хэрэг гэсэн газраас декритээ бичүүлэх гээд очсон чинь нийгмийн даатгалын дэвтрээ авчир гэсэн. Ажил дээрээ ирээд нийгмийн даатгалаа аваад очсон чинь сүүлийн сарынх дээр нь гарын үсэг тамга алга дүүргийнхээ нийгмийн даатгал ороод зуруулаад ир гэсэн учир дахиад л цүдгэр би нийгмийн даатгал орж тамгаа даруулаад буцаад дүүргийн эмнэлэг орсон. За тэгээд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хяналтын карт, 300 төгрөгөө өгөөд бичилтээ хийлгэж аваад дүүргийн эмнэлгийн эрхлэгчээр гарын үсэг зуруулаад ажил дээрээ авчирч өгсөн. Тооцооны нягтлан маань ард талд нь бодолт хийгээд нийгмийн даатгалд өгсөн. Мөнгө маань байгууллагын данс руу орохоор миний данс руу хийдэг юм билээ ингээд хүлээсэн дээ. Нийгмийн даатгал тэрийг нь бас бодож үзээд сар бүрийн 25-наас хойш байгууллагын данс руу хийдэг. Тиймээс сарын эхэнд өгсөн ч бай сарын сүүлээр л авна гэж бодох хэрэгтэй юм билээ. Аа бас манай нягтлангын бодсон дүнгээс багаар нийгмийн даатгал бодож гаргасан байсан. За ингээд би 7 сарын 5-нд декритээ бичүүлж аваад 7 сарын 31-нд гар дээрээ мөнгөө авсан. Мөн зурган байдлаар нийгмийн даатгалын сайтаас хэрхэн мөнгөө шалгах заавар оруулж байна. Ойлгомжгүй зүйл байвал шууд асуугаад аваарай.
http://www.ndaatgal.mn/v1/ энэхүү сайт руу ороод иргэд, даатгуулагч хэсгээс нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, зардал гэсэн дээр дар
Тэгэхээр энэхүү хэсэг гарч ирэх ба Регистрийн дугаар дээр дугаараа бичихээр яг зураг дээрх шиг болно тэгээд бүртгүүлээрэй. Бүртгүүлсэн болhttps://app.ndaatgal.mn:811/shdans/login.aspx энд дараад регистрээ бичээд нууц үгээ бичээд нэвтрээд декритний мөнгөө шалгаж болно.