Tuesday, March 20, 2018
Жирэмсэн үеийн сэтгэл санаа
Би ч жирэмсэн болохоосоо өмнө л маш олон найзуудаасаа сэтгэл санаа нь өөрчлөгдсөн талаар сонсож байсан л даа. Гэхдээ тэр дундаас сэтгэлд маш тод үлдсэн нэг зүйл байсан юм. Манай найзуудын ихэнх нь л нэг сургалтанд жирэмсэн болоод нөхөртэйгөө суудаг юм л даа. Тэр сургалтан дээр нь жирэмсэн боллоо гээд эхийн сэтгэл санаа өөрчлөгддөггүй ээ. Бид л зөвхөн жирэмсэн болсон учир би одоо хямарна гэж бодоод л хямардаг юм гэсэн гэнэ лээ. За тэгээд би ч өөрөө жирэмсэн боллоо. Би хямрахгүй шүү. Хямрах ёсгүй гэж хэчнээн бодоод ч хямардаг, сэтгэл санаа өөрчлөгддөг юм билээ хэхэ. Тэгээд л хачин сонин зүйлс дээр гомдоод л эхэлсэн дээ. Энэ үеийг давж гарахад хамгийн сайн туслах бол нөхрүүд л юм билээ. Нөхөр маань сайн ойлгож хүлээцтэй хандаж зоригжуулж байсан болохоор л би бас ч гэж харьцангуй бага хямарсан байх шүү. Нэг удаа л нэлээн өөрөөсөө ч гарамгүй үйлдэл хийснийг минь нөхөр маань ярьж инээдэг юм. Их л халуун өдөр байсан юм ажил дээрээ байх даа л тараад ажлынхаа хойно байдаг зайрмагны бөөний цэгээс зайрмаг авч хөргөгчөө дүүргээд л хажуугийнх нь жимсний дэлгүүрээс банана авч идээд л харина даа гэж бодлоо. Нөхөр ч ажил тараад л ирж авлаа би дэлгүүр ормоор байна гэсэн за л гэлээ. Хөдлөөд явж байснаа зогсоол алга ханиа үүднээсээ л авчих гээд яваад өгдгийн би ч хэсэг чимээгүй байж байгаад л шууд л бөмбөрүүлсэн дээ. Яахав дээ хөөрхий минь өдөржингөө авна гэж бодож хүлээсэн юм чинь Тэгээд л нөхөр ч сандраад л машинаа эргүүлээд л би авах гэсэн болгоноо аваад л инээгээд л харьсан. Одоо бодохнээ юунд ч уйлсан юм бүү мэд. Гомдсон л юм шиг байгаа юм. Ер нь тэгээд жирэмсэн байх даа юу хиймээр байгаа яах гэсэн гэдгээ тодорхой бусдад хэлж өөрийнхөө дуртай зүйлсийг хийж. Мама нь төрөхөөс өмнө хийж амжуулах гэсэн болгоноо хийгээрэй. Бас бид өөрсдийгөө заримдаа дэмий зүйлд их хямраадаг шүү. Мэдээж тэгээд тайван байх нь бидний хүүхдэд л хэрэгтэй шүү дээ. Мөн өөрсдийнхөө сайхан түүхээс хуваалцаарай. Баярлалаа
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Ойрд ээжүүдийг тонустай байна гэнэ юу гэсэн үг вэ? аюултай юу гэж асууж байхыг нэлээн хэд харлаа. Тонус гэдэг нь умайн булчингийн агшилт г...
-
За яг оройн хоолны цаг ч дөхөж байна. Интернетэд байгаа зүйлсийг орчуулвал нэг иймэрхүү. Харин одоо ээж нар маань өөрсдийнхөө туршлагаас х...
-
Олон ээжүүд би одоо хэдэн сартай юм болоо? Хэдэн сар хүрч байж төрөх вэ? гэж асуудаг. 4-н долоо хоног нь 1 сар гэж үзээд 40-н долоо хоноо...
No comments:
Post a Comment